A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 56

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН