A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 209

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Намд төрийн санхүүжилт олгох, шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүү болон үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих журам"-ыгхавсралтаар ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолын хавсралтаар батлагдсан журмыг намын үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар /Д.Баяндүүрэн/, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар /Н.Булгамаа/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА  П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Д.ДАВАА-ОЧИР