A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ЗАВХАН АЙМГИЙН "АМЬ УС" ХХК-ИЙН АЖ, АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн "Амь ус" ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Амь ус" ХХК /Д.Мягмардорж/-д үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Амь ус" ХХК /Д.Мягмардорж/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2022 оны 184 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёр дахь хэсэгт заасан "Төвлөрсөн шугамд холбогдсон Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус , бохир усны тариф болох 4.50 төг/л" гэснийг энэхүү тогтоолын 2 дахь хэсэгт заасан хугацаанаас эхлэн хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР