- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН "ДУЛААН ШАРЫН ГОЛ" ТӨХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН "ДУЛААН ШАРЫН ГОЛ" ТӨХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн "Дулаан шарын гол" ТӨХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2."Дулаан шарын гол" ТӨХК-ийн цэвэр, бохир усны батлагдсан тарифыг Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /П.Баярцэцэг/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /П.Баярцэцэг/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2023 оны 20 дугаар тогтоолыг дээрх тогтоолын 2 дахь хэсэгт дурдсан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A