A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН "ХАРХОРИН-УС СУВАГ" ХХК-ИЙН ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн "Хархорин-Ус суваг" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Хархорин-Ус суваг" ХХК-ийн цэвэр, бохир усны батлагдсан тарифыг Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Хархорин-Ус суваг" ХХК /Ё.Отгонсүх/-д үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Хархорин-Ус суваг" ХХК /Ё.Отгонсүх/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 58 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг дээрх тогтоолын 2 дахь хэсэгт дурдсан хугацаанаас эхлэн хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР