A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН "ЦАНТ ОРХОН" ОНӨААТҮГ-ЫН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ТАРИФ, ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах хорооны хурлаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Цант орхон" ОНӨААТҮГ-ын ус түгээх байрны тариф, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Ус түгээх байрны тариф, бохир усны батлагдсан тарифыг Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Цант орхон" ОНӨААТҮГ- /Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Цант орхон" ОНӨААТҮГ- /Д.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2022 оны 33 дугаар тогтоолыг энэхүү тогтоолыг 2 дахь хэсэгт заасан хугацаанаас эхлэн хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР