- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 02/07
Хархорин сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж хавсралтаар баталсугай.
2.Сумын малчин, мал бүхийн этгээдийн өмчилж буй малын тоо толгойд тухай татварын жилд албан татвар ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Б.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 05/01, 05/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.НЭНДАРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх