A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 09

Өлзийт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нийтлүүлсний дараа өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.УУГАНБАЯР