- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 24/18
Улаанбаатар хот
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, 16.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Биологийн олон янз байдлыг хамгаалах, тоо толгой өсгөх, шилжилт хөдөлгөөн генетик солилцоог дэмжих, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5926 га газар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 14419 га газар, нийт 20345 га талбай бүхий экологийн коридорын хамгаалалтын бүсэд хамаарах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийг нэгдүгээр, хамгаалалтын горим, дэглэмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бүсчилсэн хөгжлийн хороо (Л.Ариунтуяа)-нд даалгасугай.
ДАРГА А.БАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх