A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 2/18

Өлзийт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын, тоо толгой албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай

2.Сумын Засаг даргад үүрэг БОЛГОХ нь:

2.1.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөж ажиллах.

2.2.Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасны дагуу зарцуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнах.

3.Албан татварын орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж салбарын менежментийг сайжруулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Энх-Амгалан/-д даалгасугай.

4.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, тогтоомжийг сурталчилж, тогтоосон хувь хэмжээгээр албан татварыг ногдуулж төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Энх-Амгалан/, Татаварын улсын байцаагч /А.Эрдэнэсувд/ нарт үүрэг болгосугай.

5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 18/78 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Б.ЭРДЭНЭЖАРГАЛ