A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХАМТАРСАН ТУШААЛ, ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/243, 208

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААН, ТОГТООХ нь:

1."Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаал, тогтоолын хавсралтаар батлагдсан журмыг намын үйл ажиллагаанд мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар /Н.Булгамаа/-т даалгасугай.

3.Энэхүү тушаал, тогтоол батлагдсантай холбогдуулан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН