A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.24, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР