- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2025 ОНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2025 ОНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тус тус тогтоосугай.
2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.2 (хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн), 6.1.3 (малчин), 6.1.5-6.1.12 (0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан, бусад иргэн)-т заасан иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 2 хувь, мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тус тус тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх