A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 234

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДҮРЭМ, БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 474 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын" гэснийг "Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын" гэж өөрчилсүгэй.

2."Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтэц"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР