A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 20.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үндэсний хорооны ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ажиллах журам"-ын 5.3, 5.4. дэх заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

"5.3.Үндэсний хорооны Ажлын албаны даргыг Үндэсний хорооны даргатай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний хорооны дэд дарга томилж, чөлөөлнө.

5.4.Үндэсний хорооны Ажлын албаны ажилтныг Үндэсний хорооны дэд дарга томилж, чөлөөлнө.".

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН