- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 17
Тайгам
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.10 дэх хэсэг, 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дэхь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2025 оны ''Малын тоо толгойн албан татварыг'' хавсралтаар баталсугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн хурлын ''Малын тоо толгойн албан татварыг тэглэх'' тухай 59 дугээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Дорждэрэм)-д үүрэг даалгасугай.
4.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн заалтаар бүрдэл хангаж Хууль зүй дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татварын байцаагч / Ч.Бүтэнбаяр/-т үүрэг болгосугай.
ДАРГА Х.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх