A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 2/12

Ханхонгор сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын малчин болон мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

 Тэмээ - 600 төгрөг

 Адуу - 600 төгрөг

 Үхэр - 600 төгрөг

 Хонь - 600 төгрөг

 Ямаа - 600 төгрөг

2. Сумын 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн дээрх төрөл хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Наранжаргал)-д даалгасугай.

3. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай тогтоол холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Мөнхдалай), Татварын Улсын байцаагч (Б.Нямсүрэн) нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 5/02 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 15/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА А.БАЯР-ЭРДЭНЭ