- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 02
Баян-Овоо
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд "Хог хаягдлын үйлчилгээний хураамж"-ийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ тарифын дагуу хураан барагдуулж орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, холбогдох журмын дагуу зарцуулж хагас, бүтэн жилээр биелэлт үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Энхбат)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын байгаль орчин дэд бүтцийн бодлогын хороонд даалгасугай.
ДАРГА Л.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх