A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 02/08

Улаан-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0, үхэр-800, адуу-800, хонь-400, ямаа-400 төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолыг хэрэгжилтийг хангаж малчдад сурталчлахыг сумын Засаг дарга (И.Батсүрэн)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Х.Цэрэндолгор)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 17/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдөхийг сумын Засаг дарга (И.Батсүрэн)-д даалгасугай.

ДАРГА Э.ГАНБАЯР