A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 3/06

Зүүнбаян-Улаан сум

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Цогзолмаа, Татварын улсын байцаагч Ч.Дэлгэрмаа нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга Х.Балжинням, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/15 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Т.ХҮРЭЛБААТАР