- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Сайн дурын даатгалын хэлбэр"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар батлах тухай/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 635
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.1.2, 6.1.8, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 22 дугаар зүйлийн 22.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Сайн дурын даатгалын хэлбэр"-ийг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар, "Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207, 2019 оны 354, 2020 оны 114 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх