A

A

A

  • Нүүр
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
  • ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТЫГ БАТЛАХ ТУХАЙ /"Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар"-ыг гуравдугаар хавсралтаар батлах тухай/
Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР, МАЯГТЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 11 дүгээр зүйлийн 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ыг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дүгээр албан бичгээр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хассантай холбогдуулан уг тогтоолыг хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн хугацаанд байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгуулагч өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тогтоолын 1-т заасан журамд нийцүүлэн шинэчлэн байгуулахыг даатгагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.             

ДАРГА Д.БАЯРСАЙХАН