A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 07

Баянгол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр

Тэмээ –0

Адуу –700

Үхэр –600

Хонь -400

Ямаа –500 төгрөгөөр тогтоосугай.

2.Холбогдох материалыг хүргүүлж эрх бүхий байгууллагаар баталгаажуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батсүх/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдааны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгосугай,

ДАРГА Х.БАТБАЯР