A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, нэг иргэнээр тооцсон айл өрхийн хэрэглээнээс үүссэн энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хоёрдугаар, аж ахуйн нэгж байгууллагаас үүссэн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Дүүргийн нутаг дэвсгэрт батлагдсан хог хаягдлын үйлчилгээний хураамжийг мөрдүүлж, орлогыг дүүргийн Татварын хэлтэст төвлөрүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифын дагуу санхүүжүүлж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ч.Байгаль)-д даалгасугай.

4.Хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.БАТ-ОРГИЛ