A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН 2 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 39

Аварга

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлэхийг Татварын хяналтын улсын байцаагч (Х.Гандулам)-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч (У.Ариунтуяа) нарт, хог хаягдлын менежментийг сайжруулж, ажиллахыг сумын Засаг дарга (Б.Энх-Амгалан)-д тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороонд даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 12–ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай

ДАРГА Л.МӨНХБАТ