A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 05

Овоот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1."Хог хаягдлын үйлчилгээ хураамжийн хэмжээ батлах тухай" Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын ".....сумын Засаг дарга /Д.Болдбаатар/-т гэснийг "…..ОНӨААТҮГ-ын дарга /Р.Алдарбат/-д гэж", 5 дахь заалтын "…..Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Б.Чулуунчимэг/-т гэснийг "…… ОНӨААТҮГ-ын дарга /Р. Алдарбат/-д" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Б.Чулуунчимэг/ -т үүрэг болгосугай.

ДАРГА Б. ГАНБОЛД