A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8, 57.16-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 15 дахь заалтын "Орон тооны хязгаар" баганын "67" гэснийг "91" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын "ТЗ-4" зэрэглэлд "12.Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга" гэж, мөн "Удирдах" албан тушаалын "ТЗ-6" зэрэглэлд "8.Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга" гэж тус тус нэмсүгэй.

3.Хөдөлмөр, халамжийн салбарт үндэсний хэмжээний нэгдсэн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах нөхцөлийг сайжруулах зорилгоор "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр, түүнийг хэрэглэх төрийн байгууллагын жагсаалт, орон тооны дээд хязгаар тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтан ажиллуулах төрийн байгууллагын жагсаалт, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах ажилтны орон тооны дээд хязгаар"-ын 54 дэх заалтын "Гүйцэтгэх" гэсэн баганын "1" гэснийг "3" гэж өөрчилсүгэй.

4.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 393 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН