- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ АСАРЧ БАЙГАА ИРГЭНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 247
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ АСАРЧ БАЙГАА ИРГЭНД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.7, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 397,500 (гурван зуун ерэн долоон мянга таван зуу) төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээ, ялгаатай нөхцөл байдлыг харгалзан байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 445,000 (дөрвөн зуун дөчин таван мянга) төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар тогтоолын гарчгийн "тэтгэвэр," гэснийг, 1 дэх заалтын "Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг" гэснийг, мөн заалтын "сард 375,000 (гурван зуун далан таван мянга) төгрөгөөр,", "тус тус" гэснийг тус тус хассугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
