A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СУМ, ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ОРОН ТООГ ТОГТООХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, АРГАЧЛАЛ БОЛОН ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

СУМ, ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ОРОН ТООГ ТОГТООХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, АРГАЧЛАЛ БОЛОН ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.6, 36.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал"-ыг 1 дүгээр хавсралт, "Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоо"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН