A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/09

Улаанбаатар хот

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дугаар заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.5 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүн амын амьжиргааны доод түвшний 2025 онд мөрдөх хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.

2.Шинэчлэн баталсан Хүн амын амьжиргааны доод түвшинг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай.

Б.БАТДАВАА