- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 25
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10. 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2-р хуралдаанас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга / Ц.Оюунчимэг /-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БАТДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх