A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 03/10

Баянхошуу

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн компаниудаас гарч буй ахуйн хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг хавсралтад зааснаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнэ тарифийг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Батсайхан), Татварын Улсын байцаагч (М.Мандах) нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д даалгасугай.

ДАРГА Б.МӨНХЖАРГАЛ