- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 16
Мандалговь
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хууль тогтоомжид заасны дагуу сумын төсвийн орлого бүрдүүлэхийг Татварын улсын байцаагч /Б.Ууганбат, Ч.Долгоржав/ нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлэн бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Мөнхзул/-д даалгасугай.
4.Тус тогтоол гарсантай холбоотой сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоосон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ДАРГА Г.ГАНЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх