- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 06
Жаргалтхаан сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хоёрдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээ, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малаас 0 төгрөгийн албан татвар ноогдох малын тоо толгойн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, тайланг жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Ганбат)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Хууль зүйн яаманд хуульд заасан хугацаанд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актаар хянуулан батлуулахыг сумын Засаг дарга (С.Ганбат)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Арванзургаадугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх