- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий гэрээний аргаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/246
Улаанбаатар хот
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 38 дугаар зүйлийн 38.7, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ерөнхий гэрээний аргаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
