A

A

A

Бүлэг: 1979

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/75, А/514

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж), Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газар (Р.Гантуяа)-т тус тус даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул), Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус даалгасугай.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН