A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам/
Бүлэг: 1979

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/76, А/515

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.2 дахь заалт, 7.6 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 13 дугаар зүйл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ахмад настанд цогц үнэлгээ хийх, тусламж, үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж), Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газар (Р.Гантуяа)-т тус тус даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул), Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус даалгасугай.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН

ГБХНХС/ЭМС-ын хамтарсан 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/219, А/441 дүгээр тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2025.12.19 хүлээн авсан/