A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 14

Хунтнуур

ХОГ ХАЯГДАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, байгаль орчны сайдын хамарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192/234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёр дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа, ахуйн болон хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр. Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж,

байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын засаг дарга М.Даваацэрэн-д үүрэг болгосугай

Гурав. Холбогдох хууль, журмын хүрээнд хяналт тавьж, зөрчил дутагдал

гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Нэргүй-д үүрэг болгосугай.

Дөрөв. Иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны 05 дугаар сарын 04 өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

Тав. Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Байгаль орчны бодолго хариуцсан мэргэжилтэн Л.Нэргүй нарт даалгасугай.

ДАРГА Б.БАТТУЛГА