A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 07                 

Жаргалант сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын хэмжээнд 2025 оны 1 толгой малд ноогдох малын тоо толгойн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

1.1 Адуу 400 төгрөг

1.2 Үхэр 400 төгрөг

1.3 Тэмээ 0 төгрөг

1.4 Хонь 200 төгрөг

1.5 Ямаа 400 төгрөг

2.Сумын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 0-30 хүртэлх толгой мал тоолуулсан өрхийн малын тоо толгойн албан татварыг 0 төгрөгөөр тогтоосугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан өмнөх онуудын малын тоо толгойн албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Д.Амарбаясгалан), татварын улсын байцаагч (С.Ганзул) нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.АЛТАНХУЯГ