A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 18

Алтанбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 , 60дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр доорхи байдлаар тогтоосугай.

Малын тоон ангилал

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

0-ээс дээш бүх тоо нэг ангиллаар

500

300

300

500

2.Тогтоолын шийдвэрийг 2025 оны дүгээр 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлсүгэй.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 сарын 13 ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Ч.МӨНХБААТАР