- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 03
Төрийн ордон, Улаанбаатар хот
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилсугай.
2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас Дэмбэрэлдашийн Баярсайханыг чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх