A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 04

Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг тус тус томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа, Нямандэлэгийн Мандуул нарыг тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН