- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 05
Төрийн ордон, Улаанбаатар хот
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Чимэдийн Сайнбилэг, Соронзонболдын Халиунаа, Болдбаатарын Энхбаяр нарыг тус тус томилсугай.
2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Равсалын Ринчинбазарыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх