A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 283 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ