- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:
2.1.Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газар (Дэд бүтэц, хөгжлийн бодлогын хэлтэстэй);
2.2.Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (Эрх зүйн бодлого, зохицуулалтын хэлтэс, Гэрээ, эрх зүйн хэлтэстэй);
2.3.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2.4.Төрийн захиргааны удирдлагын газар (Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй);
2.5.Гадаад харилцааны газар;
2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;
2.7.Мэдээллийн технологийн газар (Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтэс, Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтэстэй);
2.8.Хөгжлийн санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газар;
2.9.Нийгмийн бодлогын газар;
2.10.Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс;
2.11.Цэргийн штаб".
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
