A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 10.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бүсийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүсийн зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН