- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох, ахмадын сан байгуулан ажиллуулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 243
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 13.2, 14.7, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Ахмадын сан байгуулан ажиллуулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
