A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн"-ий:

-13 дахь заалтад Монгол, Катарын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг - "Дарга-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд" гэснийг "Дарга-Монгол Улсын Шадар сайд /гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн/, Дэд дарга-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд" гэж

-15 дахь заалтад Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг - "Дарга-Сангийн сайд" гэснийг "Дарга-Монгол Улсын Шадар сайд /гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн/, Дэд дарга-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд" гэж

-26 дахь заалтад "Монгол, Эмиратын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан хорооны Монголын хэсэг - "Дарга-Сангийн сайд" гэснийг "Дарга-Монгол Улсын Шадар сайд /гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн/, Дэд дарга-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ