- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ (COP-17)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2.Үндэсний хорооны Ажлын албаны чиг үүргийг Гадаад харилцааны яамны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын алба хариуцан гүйцэтгэхээр зохион байгуулсугай.
3.Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд салбар чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллах, явцыг Засгийн газарт тухай бүр танилцуулж ажиллахыг Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
