- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 11
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2023 оны 117 дугаар тогтоолын 2 дахь заалтын ""Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-д заасан хувиар, докторын зэргийн нэмэгдлийн хэмжээг мөн тогтоолын 2 дахь заалтад заасан хувиар тус тус тогтоосугай." гэснийг "төрийн байгууллагад ажилласан 2 дахь жилээс эхлэн жил тутамд албан тушаалын үндсэн цалингийн 1 хувиар, докторын зэргийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцохоор тогтоосугай." гэж өөрчилсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "5 056 000" гэснийг "5 760 000" гэж, "4 740 000" гэснийг "5 580 000" гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "5 056 000" гэснийг "5 760 000" гэж, "4 740 000" гэснийг "5 580 000" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Монгол Улсын Их Хурлын "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2023 оны 117 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн "46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг,", "76.9," гэснийг, мөн тогтоолын 1 дэх заалтын "Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 5 дугаар хавсралтаар," гэснийг тус тус хассугай.
4.Монгол Улсын Их Хурлын "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2023 оны 117 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх